Сайн засаглалын нэгэн гол шинж чанар бол төрийн байгууллага үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод байлгах явдал билээ. МУЗГ-аас 2008 онд 143 дугаар тогтоолоор төрийн удирдлагын ил тод, нээлттэй, хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангаж, төр, ирг
2024-09-16 16:51:00,   56

Сайн засаглалын нэгэн гол шинж чанар бол төрийн байгууллага үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод байлгах явдал билээ. МУЗГ-аас 2008 онд 143 дугаар тогтоолоор төрийн удирдлагын ил тод, нээлттэй, хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангаж, төр, иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилго бүхий “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийг Засгийн газрын 143 дугаар тоот тогтоолоор (цаашид “Тогтоол” гэх) батлан уг шалгуур үзүүлэлтийг хангах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон байдаг. Уг тогтоолд төрийн байгууллагын ил тод байдлыг хангахдаа байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв санхүү болон худалдан авах үйл ажиллагаатай холбоотой тодорхой мэдээллийг байгууллагын албан ёсны вэбсайтанд байршуулсан байхаар заасан юм.

2024-09-16 16:51:00