УЛААН-УУЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
2024-09-10 00:00:00,   37

Улаан-Уул сумын сумын албан ёсны цахим хуудсыг сонгон зочилж байгаа танд энэ өдрийн мэнд хүргэе.

      Цахим хуудсанд хандсанаар та төрийн үйлчилгээ, хууль тогтоомж, шийдвэр, цаг үеийн олон талт мэдээлэлийг хугацаа алдалгүй хүлээн авах боломжтойгоос гадна Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газарт хандан цахим хэлбэрээр хүсэлтээ ирүүлэх боломжтой. Дэлгэр хаан уулын хошуунаас үүдэлтэй Дархадын цэнхэр хотгорын  Өлийн арван гурван овоондоо, 6 ястан үндэстний өлгий нутагтаа сүсэглэн залбирч он удаан жил идээшин амьдарч байгаа Хөвсгөл нутгийн зон олон та бүхэнд юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэж байхын өлзий бэлэг дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлэе. 

 

    УЛААН-УУЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА   Н.БАТБАЯР  

2024-09-10 00:00:00