УЛААН-УУЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
2024-11-18 00:00:00,   1185

Эрхэм хүндэт нутгийн зон, иргэд хөдөлмөрчдөдөө болон уул усны эх болсон Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын албан ёсны цахим хуудсыг сонгон үйлчлүүлж байгаа эрхэм таны амрыг эрэн мэндчилье.

Эрхэм та манай хуудсанд зочилсноор төрийн үйлчилгээ, хууль тогтоомж, шийдвэр, цаг үеийн олон талт мэдээллийг хугацаа алдалгүй хүлээн авах боломжтойгоос гадна Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газарт хандан цахим хэлбэрээр хүсэлтээ ирүүлэх боломжтой. Дэлгэр хаан уулын хошуунаас үүдэлтэй Дархадын цэнхэр хотгорын  Өлийн арван гурван овоондоо, Зургаан хошуу малаа маллан, зургаан ястан үндэстний өлгий хоймор сайхан нутагтаа сүсэглэн залбирч, он удаан жил идээшин амьдарч байгаа  Дархад түмний нэгээхэн хэсэг Улаан-Уул сумын тухай мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх юм.Монгол эх орныхоо хоймор Хөвсгөл нутгийн зон олон та бүхэнд юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэж байхын өлзий бэлэг дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

    УЛААН-УУЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА   Д.БАТЦЭНГЭЛ 

2024-11-18 00:00:00