Сумын түүхийн дурсгалт зүйл
2024-10-01 00:00:00,   9

14-р зууны эхэн үед Персийн түүхч Рашид-Ад-Дины бичсэн "Судрын чуулган"-д хэмээх зохиолд ойн иргэд, урианхай аймгийн ахуй амьдрал,хэв ёсны тухай ёонирхолтой мэдээ өгүүлжээ. Дархадын судлалын түүх 19-р зууны сүүлчээс эхэлсэн гэж үздэг. Анхны дархад судлагч бол 1870-аад оны үед Их хүрээнд байсан Консул Я.П.Шишмаревын "Шавийн захиргаан дахь дархад урианхайн тойм" хэмээх өгүүлэл 1871 онд хэвлэгдэж, дархадын хил хязгаар, газар зүйн байрлал, хүн ам, засаг захиргааны талаар дэлгэрэнгүй бичжээ.

Манай нутаг нь түүхийн дурсгалт зүйлсээр баялаг бөгөөд хадны сүг зураг, хүн  чулуу, Түрэг-Уйгар, Киргизийн үеийн булш, бунхан эд зүйлс элбэг байдаг тул эртний судлал, угсаатны зүйн судлагаагаар энэ нутагт эртний овог аймгууд нутаглаж байсныг нотолжээ. Монгол орны томоохон овоонуудын нэг бол Өлийн давааны "Дархадын арван гурван овоо" юм. 

 Өлийн халзан давааны

Үүл шүргэм хяраас

Өвгөн буурал овооны

Үүд өргөм хяраас ........... харахад өргөн алаг Шишгэдийн тосон шаргал тал, түүнийг хүрээлсэн мөнх цасан бүслүүртэй хөх саарал тайга униартах нь Дархад зоны заяаг түшсэн өлгий нутгийн үүд хаалга билээ. 

Эх сурвалж: Цэнхэр хотгорын Улаан-Уул номны 19-р талаас

2024-10-01 00:00:00