Улаан-Уул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын мэндчилгээ
2024-09-10 00:00:00,   260

 

Эрхэм нутгийн зон олон та бүхэндээ энэ сайхан өдрийн халуун мэндийг айлтгая.  Улаан-Уул сум хэмээх эрхэм алдараар овоглосон Дархадын цэнхэр хотгорын мэлмий болсон орон нутагт минь тавтай морилно уу.

    Миний бие сум орон нутгийнхаа удирдлагаар  ажиллах хугацаандаа төрийн үйлчилгээг ил тод нээлттэй болгож иргэд сонгогч түмэн манай сумыг сонирхсон хэн бүхэнд мэдээллийг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж үүнийхээ үр шимээр Улаан-Уул сумынхаа цахим веб сайтыг шинэчлэн сайжруулж энэхүү мэдээллийн сувагаар дамжуулан та бүхэнтэйгээучран золгож байгаа даа талархаж байна.Монгол улс Хөвсгөл аймаг Улаан-Уул сум ч гэсэн дэлхий нийтийн жишгээрцахимжиж бүх төрлийн мэдээллийг чанартай бодит эх үүсвэрээс бид бүхэн түгээж хэвшихнөгөө талаар төрийн үйчилгээг энэхүү албан ёсны веб сайтаас авч хэвших шаардлага табүхэнд тулгарч байгаа тул хамтын ажиллагаа улам сайжруулна.Хамгийн гол нь Улаан-Уул сумынхаа давуу тал болсон бүх боломжийгсурталчилан танилцуулж айл өрх, албан байгууллага бүхний заавал зочлох цахим хуудасболгож орон нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмэрээ оруулсан нэг сайхан ажил болгоногэдэгт итгэлтэй байна.

Зон түмэн та бүхний мэлмий тунгалаг өлмий бат орших болтугай.

                   УЛААН-УУЛ сумын ИТХ-ын хурлын дарга  БААСАНБАЯРЫН БҮРЭНДЧӨДӨР 

2024-09-10 00:00:00