Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.ЭРДЭНЭБИЛЭГ МЭНДЧИЛГЭЭ
2024-11-20 14:21:42,   205

 

Мэдээллийн технологи өндөр хурдацтай хөгжиж буй энэ эрин цагт Эрхэм та бүхэнтэй цахим интернетийн орчинд уулзаж байгаадаа нэн таатай байгаагийн ялдамд  Нутгийн ажилч хичээнгүй түмэн олнийхоо чин сэтгэлийн мэндийг цахим ертөнцийн хэрэглэгч, уншигч та бүхэндээ уламжилья.

Улаан-Уул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга  гэх хариуцлагатай албанд томилогдсон миний бие албан үүргээ чин шударгаар биелүүлж, сумынхаа нийгэм эдийн засгийг дээшлүүлэхийн төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчилж ажиллах болно.

Айл өрх бүрийн хийморьт аз жаргал, инээд баясал цалгиж, хүн бүрийн зүрх сэтгэлд энэрэл нигүүслийн гэрэл гэгээ мөнхөд бадамлаж байх болтугай. 

  ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА       ГАНБААТАРЫН ЭРДЭНЭБИЛЭГ

 

2024-11-20 14:21:42