Засаг даргын тамгын газрын түүх
2024-10-01 00:00:00,   21

Сумын төр захиргааны байгууллага нь 1931-1352 оныг хүртэл захиргаа, 1952-1960 оныг хүртэл Хөдөлмөрчдийн депутатуудын Хурлын гүйцэтгэх Захиргаа, 1960-1990 оныг хүртэл Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх Захиргаа болж АДХГ Захиргааны дарга,орлогч дарга, нарийн бичгийн дарга ерөнхий ня-бо, бичээч гэсэн орон тоотой үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ хооронд 1975 онд санхүүгийн тасаг байгуулагдан өргөжиж, энэ тасагт байцаагч, иргэний бүртгэл хариуцсан зохион зааварлагч зэрэг орон тоо захиргааны бүтцэд нэмэгдсэн байна. 1990-1992 онд Ардын Хурлын гүйцэтгэх захиргаа нэртэй болж дээрх бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 1993 оноос сумын гүйцэтгэх засаглалын дээд удирдлага нь сумын засаг дарга нэртэй болж, засаг даргын ажлын алба болох Засаг даргын Тамгын газар байгуулагдаж салбарын албадууд бий болсон байна. 

2024-10-01 00:00:00