Засаг даргын орлогчийн мэндчилгээ
2024-09-10 19:00:00,   11

МЭНДЧИЛГЭЭ

 Эх дэлхий,  өргөн уудам Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист ажиллаж амьдарч байгаа Улаан-Уул сум, Дархадын цэнхэр хотгор, Дэлгэр хаан уулаараа овоглосон энэ сумтай холбоо хэлхээтэй явдаг хүмүүн танд сумынхаа зон олны нэрийн өмнөөс сумын албан ёсны сайтаар дамжуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

     Миний бие сумын Засаг даргын орлогч хэмээх эрхэм хүндтэй , хариуцлагатай энэхүү албыг аваад 2 дахь жилдээ ажиллаж Төрөлх сумынхаа хөгжлийн төлөө хууль тогтоомжид заасныг мөрдлөг болгон нийтийн эрх ашгийн төлөө ард түмнийхээ итгэлийг дааж тэдний дуу хоолой гүүр болж төрийн албанд багаар ажиллах арга барилыг чухалчлан ,үйл явц ,үр дүнг мэдээллийн технологийн ололтонд тулгуурлан ,шуурхай үр бүтээлтэй, нийтийн эрх ашигт нийцсэн байдлаар хүргэж ажиллах болно.

                                                       Та бүхэндээ өндөр бүтээл, өргөн ололт, өнөд жаргахын ерөөл өргөн дэвшүүлье.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН УЛААН-УУЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ  М.ОТГОНБААТАР

2024-09-10 19:00:00