Улсын их хурлын 2023 оны 59 дүгээр тогтоол “ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” түүнийг дагалдуулан гарсан аймгийн Засаг даргын 2024 оны А/124 захирамж “Төлөвлөгөө батлах тухай”-ны 2 дугаар зорилтын 2.1 дэх арга хэмжээний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор "Төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, албан хаагчдыг чадавхжуулах сургалт"-ыг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газар, "Хайр, Найдвар, Гэрэл" НҮТББ хамтран "Хөгжлийн шийдэл" ТББ-ын дэмжлэгээр зохион байгууллаа. Тус сургалтыг Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э. Улам-Өсөх нээж, “Хайр, Найдвар, Гэрэл” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Н. Отгонжаргал “ Ил тод байдал ба нийгмийн эгэх хариуцлага”, “OPENGOV хөтөлбөрийн танилцуулга, ил тод байдлыг хангаж ажиллах зөвлөмж”, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Бат-Оргил “Байгууллагын соёл, төрийн албан хаагчийн ёс зүй”, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Отгончимэг “Нийтийн ил тод байдлын тухай хуулийн ойлголт”, “Хурдан төв”-ийн сургагч багш Ж.Нарангэрэл “Төрийн алба хаагчийн цахим ур чадвар”, Аймгийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Б. Сарантуяа “Сайтад мэдээлэл оруулах зааварчилгаа өгөх”, Аймгийн Засаг даргын Тамгын газрын техник, тоног төхөөрөмж хариуцсан ажилтан П. Хажидмаа “ QR үүсгэх болон бусад мэдээлэл технологnийн асуудлын талаар зөвлөмж”-ийг тус тус бэлтгэн мэдээлж Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгоны цахим сайт хариуцсан албан хаагчид оролцон мэдээллээр хангагдлаа.
2024-09-10 19:00:00