Улаан-Уул сумын төрийн албан хаагчдын зөвлөгөөн

Улаан-Уул сумын нийт төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг 05 сарын 08 нд зохион байгуулж 192 төрийн албан хамрагдаж мэдээлэл солилцож ажиллав. Зөвлөгөөнөөр төрийн албаны тухай хууль, төрийн албан ёс зүй сахилга хариуцлага, хүн амын эрүүл мэнд, боловсрол сэдвээр албадууд мэдээлэл хийж цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцэв. Мөн "иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" "хүүхэд хамгаалал өрхийн хөгжлийг дэмжих" нэрлэсэн жилийн хүрээнд байгууллага бүр шинэлэг ажлыг зохион байгуулж нэрлэсэн жилийн ажлыг эрчимжүүлэх тал дээр албан хаагч бүр анхаарч ажиллах, мөн нийт төрийн албан хаагчдаас гаргасан уриалга төслийг хүргүүлэн ажиллаж байна.