2015 онд хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүд

1.Нийтийг хамарсан ажил хөтөлбөрт- 1 бүлгийн 17  иргэнийг “Зам засвар-Хог цэвэрлэгээ” төсөлд хамруулан нийт 3,200,000 мянган төгрөгийн урамшуулалыг  олгосон.

2.ХБИ-ний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт- Төгөл багийн иргэн Ж.Батсүхийн “Сайхан амт” төсөлд 1 сая төгрөг, Төгөл багийн иргэн  Д.Батжаргалын “Оёдол” төсөлд  1 сая төгрөг, Тоом багийн иргэн Б.Жавзангийн “Хатгамал” төсөлд 500 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг  тус тус олгосон.

3.35-аас дээш насныхны санхүүгийн дэмжлэгт- Төгөл багийн иргэн Б.Баасанжав, Д.Мөнхбат, Шивлэг багийн иргэн Б.Нямжав, Н.Долгор нарт тус бүр 1 сая төгрөгийн санхүүжилт олгосон.

4.Ахмадын зөвлөх үйлчилгээ төсөлд- Төгөл багийн ахмад Н.Цэвэлмаа, мөн Д.Загд нарыг хамруулж тус бүр 64000 төгрөгийн урамшуулал олгосон.

5.Малжуулах хөтөлбөрт  -Төгөл багийн залуу малчин С.Батболдын “Малжуулах ” төсөлд 4 сая, Мунгараг багийн залуу малчин  Ч.Пүрэвдоржын “Сайн малчин" төсөлд  5 сая төгрөг, Соёо багийн залуу малчин О.Мягмарсүрэнгийн “Малжуулах” төсөлд 5 сая төгрөг, мөн Соёо багийн залуу малчин Б.Тогтохбаярын “Мал сүрэг” төсөлд 4 сая төгрөгийн малыг хүлээлцэн санхүүжилтийг олгосон.

6.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээлд -Төгөл багийн иргэн Б.Наранчимэгийн “Гутал үйлдвэрлэл” төслийг  5 сая төгрөг, Төгөл багийн иргэн Б.Амарсайхны “Зөөлөн оёдол” төсөлийг 5 сая төгрөг, Төгөл багийн иргэн Д.Болормаагийн “Оёдол” төслийг 3 сая төгрөгөөр санхүүжүүлхээр дэмжиж хүргүүлсэн.

7.СХС-ийн зээлд 16 иргэний жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх бизнесийн төслийг дэмжиж тус бүр 5 сая төгрөгийн зээлийг олгосон.