Сумын онцлог

Манай сум нь Дархадын хотгорын төвд байрладаг ба байгалийн нөөц баялаг элбэгтэй,унаган төрхөө алдаагүй онгон дагшнаараа байгальтай, нэн ховордож байгаа 8 зүйлийн ан амьтантай.Тус сумын нутаг дэвсгэрт 886 зүйл дээд ургамал бүртгэгдсэнээс монголын унаган ургамал 11 зүйл ,нэн ховор,ховор гэж бүртгэгдсэн 9 зүйл ургамал ургадаг. Ойн нөөцөөрөө аймагт 2-т ордог .Байгалийн ашигт малтмалын асар их нөөцтэй. Мунгашын чулуун нүүрс,Урандөшийн фосфоритийн орд, алт зэс ногоон хаш,усан болор, хөнгөн цагаан гэх мэт.

Байгалийн үзэсгэлэнт, түүх дурсгалт газрууд: Толжгийн боомын хадны сүг зураг,Сунхийн булангын хадны сүг зураг,Өлийн давааны 13 овоо,мөнх цаст Дэлгэрхаан уулын оргил\ 3048м \ Хоригийн хосын амны буган чулуун хөшөө.Дархад зоны өв соёлыг хадгалсан үзмэр бүхий орон нутаг судлалын музей.

Толжгийн боомын хадны сүг зураг

Хоригийн хосын буган чулуун хөшөө

                                      

Шивлэг багийн иргэн Д.Батэрдэнийн урласан   Сумын брэнд бүтээгдэхүүн:  Ар тайга хоршооны “Ар тайга ”жимсний чанамал.

Монгол эмээлийн гөлөм:

Төгөл багийн иргэн Ч.Амгаланмаагийн урласан эсгий урлал: