Бүсийн сургалт

“Хүүхэд хамгаалал- өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд хүүхдийн эрх, хамгааллын асуудалд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, боловсролын салбар дахь хүүхэд хамгааллыг бэхжүүлэх, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг чадавхжуулахад чиглэгдсэн “Хамтын ажиллагаа- хүүхэд хамгаалал, төлөвшилд” бүсийн сургалт, зөвлөгөөн 2019 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд Улаан-уул суманд зохион байгуулагдаж байна.

Уг арга хэмжээнд БСУГ, ГБХЗХГ, ДЗМОУБ-ын “Хөвсгөл” орон нутгийн хөтөлбөр хамтран “Салбарын бодлого, үйл ажиллагааны танилцуулга, мэдлэг, ойлголт нэмэгдүүлэх сургалт, нэрлэсэн жилийн ажлын чиглэл, арга зүй” гэсэн агуулгаар сумын нийт төрийн алба хаагч, сургуулийн багш нарт мэдээлэл хүргэж, уулзалт зохион байгууллаа.

Мөн ахлах ангийн сурагчдад “Боломж дандаа чиний гарт” амьдрах ухааны сургалт орж, хүүхэд, залуучуудын санал бодлыг сонсон ажиллалаа.