Аймгийн Засаг дарга Л.Ганболд Улаан-Уул сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийв

Аймгийн Засаг дарга Л.Ганболд 2019.02.14-нд тус сумын иргэд хөдөлмөрчид албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, цаг үеийн ажил байдал, өвөлжилт хаваржилтийн талаар мөн  2018 онд хийж бүтээсэн ажил үйлчилгээний талаар мэдээлэл хүргэж ажиллав. Иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэж тухай бүрт мэдээлэл хийж ажиллахаас гадна 2019 оныг "Хүүхэд хамгаалал өрхийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбоотойгоор ажил үүргийн чиглэл өгч иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллав. Уулзалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, ЭМГ, НДХ, ЦГ, НХҮГ, ХДТ, ХХААГ-ын мэргэжилтэнгүүд мэдээлэл хийж ажилласанаар ард иргэдэд өндөр сэтгэгдэл төрүүлэв.