СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Хөвсгөл аймгийн Улаан-Уул  сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Дэлгэрхан уулын хошуу. Шивлэг, Тоом, Мунгараг, Соёо,Төгөл гэсэн 5 багийн нийт 1111 өрх 4268 хүн амтай.
Хүн амын тоогоор Хөвсгөл  аймгийн 24 сумаас эхнээсээ 10-д, газар нутгийн хэмжээгээр 2-д ордог.
 Газар зүйн байршил

Хөвсгөл  аймгийн баруун хойд хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 942  км,
  • аймгийн төвөөс 171 км зайд байрладаг.

Улаан-Уул сум нь баруун, баруун хойд талаараа  Баянзүрх сум, ОХУ-н Тува улстай, зүйн хойд талаараа Цагаан нуур сум, зүүн зүүн өмнөд талаараа Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ сум, өмнөд талаараа Арбулаг сумтай хил залган оршдог.

Байгаль, газарзүйн онцлог

Газарзүйн онцлог. Далайн түвшнээс дээш 1200-3400 м өргөгдсөн. Хорьдол сарьдаг Улаан тайгын хооронд Дархадын хотгорт байрладаг Хангай Хэнтийн уулсын умардын мужид, багтдаг.

Газар хөдлөлийн эрчим 5 балл.

Сумын нутаг дэвсгэр нь Тайга тагын бүслүүрт хамаарагдах өндөр уул нуруу бүхий завсар хоорондын тал хээртэй мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.

 

Цаг уурын нөхцөл

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн  өвөлтэй.

  • 1 дүгээр сарын дундаж

температур -33-38  °С

  • 7 дугаар сарын дундаж

температур +24-28 °С

  • жилийн дундаж салхины хурд 4-6 м/с
  • жилийн хур тундасны дундаж 287.3 мм

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 1005752 га.

Зориулалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

244411.2

24.3

Ойн сан бүхий газар

399166.0

39.6

Усан сан бүхий газар

8562.0

0.8

Тусгай хэрэгцээний газар

352532.3

35.0

Тосгон, суурингийн газар

563.0

0.15

Дэд бүтцийн газар

517.5

0.14

Хүн ам, өрхийн тоо

Үзүүлэлт

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Хүн амын тоо         

1834

2434

4268

Өрхийн тоо

533

578

1111

Суурин хүн ам

4268

Түр оршин суугч

 

Шилжилт хөдөлгөөн

Тус сумын  хүн амын 42.9% нь сумын төвд амьдардаг. Хүн амын 53.4 % залуу болон дунд насны иргэд 40.6% хүүхэд, 6% өндөр настан байна.

ЭДИЙН ЗАСАГ

Сумын төсвийн нийт орлого 1547.3 сая төгрөг, улсын  төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1500.3 сая төгрөг, сумын орон нутгийн орлого 47.0 сая  төгрөгөөс бүрддэг. Нийт зардал 1547.3 сая төгрөг байгаагаас цалин 967.6  сая төгрөг бөгөөд 62.5%,НДшимтгэл 106.4сая төгрөг 6.9%,бусад  зардал 473.3сая төгрөг  30.6 % байна.

Сумын хэмжээнд нийт 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 563.5 төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

 “Дуульм Өндөр” ХХК, 7682.3 төгрөгийн  гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж иргэдийн хэрэгцээг хангаж байна.Мөн Артайга хоршоо нь жилдээ  3897.5 төгрөгийн жимсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ажиллаж байна.

 

Ажиллах хүч салбараар

Салбар

Хэмжих нэгж

2012

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Аж үйлдвэр

Хүн

 

 

 

Хөдөө аж ахуй

Хүн

20

1290

1310

Үйлчилгээ

Хүн

640

4

644

Нийт

Хүн

660

1294

1954

Сумын хэмжээгээр нийт 116679 мянган мал тоологдсоноос тэмээ 156, адуу 7576, үхэр19737, хонь 46644, ямаа 42566  бөгөөд нийт 578  өрх хөдөөгийн багт мал  маллан амьдарч байна.

Малын бүтэц

Нэр

Тоо

Хувь

Тэмээ

156

0.3

Адуу

7576

6.4

Үхэр

19734

16.9

Хонь

46644

39.9

Ямаа

42566

36.5

Нийт

116679

 

 

 

 

 

 

Инженерийн дэд бүтэц                 

 

Зам тээвэр. Сумын газар нутаг дээгүүр Цагааннуур  Ренчинлхүмбэ сумуудыг холбосон шороон замтай. Багууд хоорондоо   шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж. Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2009 онд баригдсан 110/35/10квт-ийн Дэд станцтай.

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг,сумын төвөөс 12 км-т 1 гүний худагтай  .Сумын газар нутаг нь ус зүйн сүлжээний хангалт  сайн Улаантайгаас эх авсан Дэлгэрмөрөн, Мунгараг, Хөг, Гун, Бэлтэс, Багтага зэрэг голууд мөн том жижиг олон нуур булаг шандтай.

.

Дулаан хангамж. Сумын Засаг даргын Тамгын газар, Сум дундын эмнэлэг,Соёлын төв   тус бүрнээ нам даралтын зуухаар халдаг.Харин 12 жилийн ахлах сургууль, Хүүхдийн цэцэрлэг  ердийн  зуухаар халдаг.

НИЙГЭМ

 

Орон сууцны хангамж

Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй. Айл өрх бүр амины байшин ,гэр сууцанд амьдардаг.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

1

Сургууль

хүүхэд

 850

2

Сургуулийн дотуур байр

          ор 

     75

3

Цэцэрлэг

хүүхэд

75

4

Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/

ор

17

5

Спорт заал

тоо

1

6

Биеийн тамирын талбай

м2

1

7

Соёлын төв

тоо

1

8

Номын сан

суудал

30

9

Банк

тоо

2

10

Халуун ус

шүршүүр

1

 

 

 

 

Боловсрол

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 32 бүлэгт 850 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 25 иргэн суралцаж байна. Бага ангийн сургалт 96% хувь, суурь боловсролын сургалт 95% хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтад нийт 38 багш хамрагдаж байна.

Төрийн өмчийн “Бүжинхэн” цэцэрлэгийн үндсэн сургалтад 84, гэр цэцэрлэгт 80 хүүхэд   хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.

 

       Сургууль

Сургууль

 Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль

  • Төгөл багт байршилтай
  • 440 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 850 хүүхэд суралцаж байна
  • 82  багш, ажиллагсадтай
  • Г корпус 1968 онд, А,Б корпус 1982 онд, В корпус 2009 ашиглалтад орсон. Нийт 4  хичээлийн байртай.
  • Дотуур байр 75 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай.
  • Спорт заал 2002 онд, Номын сан 1965 онд, Биологийн кабинет 1964 онд баригдсан.

 

 

Цэцэрлэг

  • “Бүжинхэн” цэцэрлэг
  • Төгөл  багт байршилтай
  • 75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 84 хүүхэд хүмүүжиж байна
  •  14 багш, ажиллагсадтай
  • 1961 онд ашиглалтанд орсон  зориулалтын бус барилга.2012 онд урсгал засвар орсон .

Эрүүл мэнд

Суманд улсын төсвийн 17 ортой 1 эмнэлэг сум дундын статусаар ажилладаг, эргэлтийн эмтэй  эмийн сан 1  үйл ажиллагаа явуулж, 4  их эмч, 18 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд  ажиллаж байна.Нийт 37 ажиллагсадтай.

2012 онд нийт 104 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл  гараагүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 598, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн  4  тохиолдол гарсан байна.

 

       Эмнэлэг

  • Эрүүл мэндийн төв
  • Төгөл багт байршилтай
  • 17 ортой
  • 4 их эмч,  18 дунд мэргэжилтэн нийт 37 ажиллагсадтай

2002 онд ашиглалтанд орсон  модон хийцтэй  зориулалтын барилга,чанар муутай баригдсан маш хүйтэн.


 

 

 

       Соёл, спорт  

   2010 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төьийн барилга нь урлагийн тоглолт, дугуйлан,  номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн арга хэмжээ явагддаг. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.

Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 45 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 1,оёдолын 1, нийтийн халуун усны 1 цэгүүд салангид үйл ажиллагаа эрхэлж байна. Мөн 5  багийн төвд  мэдээллийн төв ажиллаж  байна.

 

Ажилгүйдэл, ядуурал

Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 125 байна. Нийт ажилгүй иргэдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд,  61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

 

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА

 

Хот байгуулалт, газрын харилцаа

Тус сумын төв нь  Төгөл багийн нутаг сумын төвд байрладаг. Сумын төвийн суурьшлын бүсийн зураглал 2010 хийгдсэн ,хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй.

Сумын төвийн суурьшлын бүс хүн амын  өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 14га-аар нэмэгдсэн.

Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:


  • Төрийн байгууллага 10.3га
  • Гэр хороололын бүс 58.3га
  • Худалдаа үйлчилгээний бүс 11,0 га

 

Өнөөгийн байдлаар 1047 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 109.3га газар өмчилж, 660 иргэн  өвөлжөө, хаваржааны зориулалтаар 326.6га газар, 51 иргэн худалдаа үйлчилгээний зориулалтаар 11га газар, 7 иргэн  амралт, аялал жуулчлалын  зориулалтаар 2.2га  газар эзэмшиж байна.