Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль

Гамшгийн зарлан мэдээлэх дохиогоор тус сумын ААН, албан байгууллага ард иргэд 16:00 цагт сумын ЗДТГ-ын урд талбайд цугларч бэлэн байх үеийн багаж хэрэгсэл бусад зүйлийг шалгуулан мэдээлэл авч ажиллав. Энэхүү арга хэмжээнд сумын Засаг дарга Б.Хандармаа, ЗДТГ-ын дарга Б.Гантулга,  БОТХБТ, сумын онцгой комиссоос  мэдээлэл хийж хаврын улирал эхэлсэнтэй холбоотойгоор гал түймэр, үер усны аюулаас урдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийж гарын авлага тараав.   Мөн бэлэн байх цугларалтын үеэр Төгөл 5 дугаар  багийн айлд шар усны  үер орсон гэх дуудлагын дагуу сумын Онцгой комисс яаралтай арга хэмжээг авч ажиллав.                    УЛААН-УУЛ сум ЗДТГ