Сумын хөгжлийн зорилт

Тус сум нь “Мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч,аялал жуулчлалыг хөгжүүлэгч хойд бүсийн тулгуур төв  сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Дархад зоны дахин давтагдашгүй соёлын өвд тулгуурлан онгон дагшин байгалийг унаган төрхөөр нь   харуулах аялал жуулчлалыг хөгжүүлэх
  • Ойн хэрэглээг багасгаж Мунгашын нүүрсний ордыг түшиглэж сумын төсвийн байгууллагуудыг нэгдсэн халаалтанд холбох.
  • Мод орлох барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих
  • Мал аж ахуйн болон экологийн гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон өрхийн орлогыг нэмэгдүүлэх.