Сайн үйлсийн аян

"Хүүхэд хамгаалал-Өрхийн хөгжил-ийг дэмжих жилийн хүрээнд ЗДТГ, ЕБС, Сум дундын эмнэлэг зэрэг байгууллагууд зорилтот бүлгийн 1 өрхөд дэмжлэг үзүүлэн 4*8 харьцаатай орон сууцыг дээвэрлэж хаалга, цонхыг солих заваалинг шинээр хийх чиргүүлтэй зуух шинээр тавьж өгөх орон сууцны бүтэн доторлогоог хийх зэрэг ажлуудыг бүрэн гүйцэд дуусгаж 2019 оны 12 сарын 29 хүлээлгэн өгч ажиллав. Мөн Хилийн застав, сум дундын ойн анги, тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллагууд хамтран мөн зорилтот бүлгийн өрх толгойлсон эмэгтэйд 2 машин түлээг буулгаж хөрөөдүүлэх, хоол хүнсний дэмжлэг үзүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэсэн.