Нөхөрлөл хөгжил наадам

"Нөхөрлөл хөгжил, арга хэмжээ" сэдэвт нөхөрлөлүүдийн туршлага солилцох уулзалт арга хэмжээг Улаан-Уул суманд 2019 оны 08 сарын 01, 02ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Арга хэмжээний нээлтийг Аймгийн Засаг дарга Л.Ганболд, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын бие төлөөлөгч нар нээж оролцлоо. Энэ арга хэмжээнд 5 аймгийн нөхөрлөлийн холбоо, 17 сумын нөхөрлөлийн гишүүд болон нийт 130 хүн оролцож  гар урлал бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа сурталчилан оролцсон.