Долоо хоногийн “топ” мэдэгдэл
Тэрбээр, энэ асуудлаар өнгөрөгч долоо хоногт мэдэгдэл хийж ганц төгрөг ч аваагүй гэдгээ ярьсан юм. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Хэвлэлээр бичигдээд байгаа шиг их мөнгө байтугай сохор зоос ч энэ нэвтрүүлэгт оролцсон хүмүүсээс авч байгаагүй. Бидний хийж буй нэвтрүүлэг бол мөнгөний төлөө бус цэвэр уран бүтээл. Хэрвээ мөнгө авч хийдэг байсан бол би энэ нэвтрүүлгийг “Монгол тулгатны 100 баян” гэж нэрлэх байсан юм. Б.Бат-Эрдэнэ аваргад ч санал тавьсан. Бүр долоон удаа шүү” хэмээн бухимдлаа. Мөн “Манай нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин өөрийн намын эсрэг үйл ажиллагаа хийсэн болж таарна. П.Анужин бол МАН-ын бага хурлын гишүүн. Тэр улс төр биш цэвэр уран бүтээл гэдэг үүднээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг энэ нэвтрүүлэгтээ оролцуулсан юм” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Х.Тэмүүжин: Өршөөлийн хууль батлагдсан ч Н.Энхбаяр суллагдах боломжгүй
Энд хүнд, хөнгөн гэмт хэргийн тухай ярихгүй. Жишээлбэл, хүн худалдаалах гэмт хэрэг хөнгөнөөр зүйлчлэгддэг. Хөнгөнөөр зүйлчлэгдсэн гээд өршөөлд хамрагдаад суллагдана гэж байхгүй. Хэдийгээр энэ хууль батлагдснаар 3000 хүн суллагдана гэж байгаа боловч мөрдөн байцаалтад шалгагдаж байгаа нь түүнээс ч олон. Энэ хүмүүсийн ихэнх нь суллагдана. Гэтэл эдгээр гэмт этгээдүүд, сэжигтнүүдийн хийсэн хэргийг нотлох гэж, бас баривчлах гэж хууль хяналтын байгууллага, хууль сахиулагчид цаг зав, хөлс хүчээ зардаг. Мөн төрөөс их хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулж байна. Энэ их хүч хөдөлмөр юу болох вэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Тэгэхээр нэр бүхий гишүүдийн яриад байгаачлан авлигын хэрэгт авсан нөхөр улсад учруулсан хохирлоо төлчихөөд гарч ирэх ямар ч боломжгүй бололтой.
Оросын ТНТ телевизээс зохион байгуулдаг “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг уншигчид андахгүй. Тэгвэл 13 дахь удаагийн нэвтрүүлгийн финалын шилдэг оролцогч Фатима Хадуева могой жилийн могой сард Монголд ирсэн нь онцлох үйл явдал боллоо. Тэрбээр энэ сарын 25-ны өдрийг хүртэл манай оронд байх бөгөөд энэ хугацаанд өөртэй нь уулзахыг хүссэн иргэдтэй VIP уулзалт хийж, Батсүмбэрийн асрамжийн газрын хөгшчүүлтэй уулзан, тэдэнд сэтгэлийн дэм өгч, гарын бэлгээ гардуулах гэнэ. Зөн билэгтэн бүсгүй монголчуудын хувь тавилан, ирээдүйн талаар зөгнөн хэлсэн бөгөөд түүнчлэн тун удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар зөгнөсөн нь олны анхаарлыг татаж, хэн болохыг нь таамаглаж эхлээд байгаа билээ. Тэрбээр, Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгааг мэдээгүй ч өөрийнх нь зөн билэгт дараагийн Ерөнхийлөгч болох хүн нь эрх мэдлийн хажууд маш өндөр хариуцлага хашдаг хүн байна гэдгийг зөгнөжээ. Тэр хүн галын энергитэй эрч хүчтэй бас залуу сэтгэлгээтэй, чадалтай хүн хэмээн зөгнөсөн зөнч бүсгүйн таамаглал тун удахгүй тодорхой болох биз ээ. Монголчуудыг бүх хүч хөдөлмөрөө дайчлан газрын баялагаа ашиглаж чадвал сайхан амьдрал хүлээж байгааг дуулгаад “Монголын ард түмэн хэрэгтэй цагтаа хэрэгтэй газраа байгаа гэдгээ мэдэх ёстой” хэмээлээ.
Д.Дагвадорж: Залуучууддаа нөмөр түшиг болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн суртачилгаа эхэлсэн онцлох үйл явдалтай давхцан нэгэн “содон” үйл явдал болсон нь Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Ардчилсан намд элссэн мэдээлэл байлаа. Энэ талаархи мэдээлэл, түүний хэлсэн үг олны анхаарлыг татлаа. Тэрбээр, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нараас намын үнэмлэхээ гардаж авсан юм.
Их аварга хэлэхдээ “Миний хувьд сүмо бөхөөс зодог тайлсан гэдгээрээ онцлог. Түүнтэй адил өнөөдрийн энэ сонголтыг хийж, намд элсч байгаа нь ч миний амьдралын түүхэн үйл явдал болж байна. Тиймээс залуучууддаа нөмөр түшиг болж, тэднийхээ дуу хоолой болъё гэдэг утгаараа АН-ыг дэмжиж байгаа юм. Ингэж бодсоны үүднээс энэ намд элслээ гэж ойлгож болно. Миний хувьд ямар ч байсан АН-аа дэмжиж ажиллана. Өнөөдөр спортоор хичээллээд маргааш нь аварга болдоггүйтэй адил, улстөрч болоход олон даваа гүвээ бий байх. Миний хувьд бодсон зүйл, баримталдаг зарчим бий. Тэр дагуу өнөөдрийг хүртэл яваад намд элсч байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Б.ӨНӨРТОГТОХ
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин