Аймаг сумын "Аварга" малчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ

XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Аймаг сумын Аварга малчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг 2019оны 02 сарын 01-нд зохион байгуулж ажилласан. Тус суманд маань Аймгийн алдарт малчинаар 4 хүн шалгарсан. Үүнд: 1. Очирын Дамдин /Мунгараг 3-р баг/ 2. Шижээдагвын Мөнгөн /Шивлэг 1-р баг/ 3. Тэрбишийн Жамъяндагва /Гун 6-р баг/ 4. Дэнсмаагийн Тулгаа /Тоом 2-р баг/ сумын Алдарт малчинаар 5 хүн: 1. Батмөнхийн Саранхүү /Соёо/ 2. Баянмөнхийн Дамдинсүрэн /Шивлэг/  3. Сүрэнхорлоогийн Ихбаяр /Мунгараг/ 4. Батчулууны Ганзориг /Гуна/ 5.  Ренчингийн Сэргэлэн /Тоом/ сумын Мянгат малчинаар 7 хүн 1. Очирын Далайдамдин /Соёо/ 2.  Ренчиндоржийн Галсан/Соёо/ 3. Шижээдагвын Мөнгөн /Шивлэг/ 4. Дистаагийн Мөнхбаатар /Тоом/ 5. Сэсээрийн Чулуунбаатар/Тоом/ 6. Бат-Өлзийгийн Пүрвээ /тоом/ 7. Батмөнхийн Лхагва-Очир/Гун/ нар тус тус шалгарч аймаг сумын удирдлагаас батламж гардан авч хүндэтгэл үзүүллээ. Мөн энэхүү арга хэмжээний үеэр сумын ЗДТГ-аас нэрлэсэн жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, иргэдэд мэдээлэл хийж ажиллав. 2019 оныг аймгийн Засаг даргын захирамжаар "Хүүхэд хамгаалал- өрхийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан сар шинийн баяраар хамгийн олон хүүхэд төрүүлж өсгөсөн Соёо багийн иргэн Ч.Баттогтох, Шивлэг багийн иргэн Б.Баасансүрэн аймгийн Засаг даргын гарын бэлэг тавгын идээ гардуулан өгөв. Мөн энэхүү арга хэмжээний үеэр сумын цолтой, цолгүй бөхийн барилдаан, нийт 25 азтан шалгаруулж ажилласан.